НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 5 дугаар сарын сугалааны тохирол өнөөдөр 17-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 4 дүгээр сарын 1-нээс 30-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн сугалааны тохирлын супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.