Хачигт халдварын эрсдэлд 26 хүн өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвд он гарсаар хачигт халдварын эрсдэлд өртсөн 26 хүн хандсаны 9 иргэн нь орон нутгийн болон 2 дахь шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нэг иргэний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Тус аймгийн Бүрэнтогтох суманд 2005 онд анх хачигт халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш аймгийн Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд тандан судлах стратеги төлөвлөгөө гарган ажиллаж иржээ. 2005 оноос хойш хачигт халдварт өртөж 72 хүн өвчилсөн, сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа гэнэ. Аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс жил бүр сумдын нутгаар явж тандалт судалгаа хийдэг бөгөөд өнгөрсөн 4 сард Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал сумын нутгаар хачигт халдварын хайгуул судалгаа хийж цуглуулсан хачигаа Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ.
Сүүлийн 10 жилд хийсэн тандалт судалгаагаар Хөвсгөл аймгийн нийт сумдаас 15 сум хачигт халдварын голомттой нь тогтоогджээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа