Азийн оюутны боксын АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл хүртэв   

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-05-09 11:00:29

Энэ сарын 1-8-ны өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотод  сонирхогчдын боксын  Азийн оюутны аварга шалгаруулах  тэмцээн болж өнгөрөв.

Анхдугаар тэмцээнд 10 гаруй орны нийт 70 гаруй тамирчин оролцжээ. Манай улсаас  Боксын олон улсын холбооны 3 одтой дасгалжуулагч Д.Төрбат, шүүгч О.Нармандах нараар ахлуулсан  9 тамирчин оролцов. Үүнд: эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер  Г.Ариунболд, 52 кг-д спортын мастер М.Гандулам,  56 кг-д спортын мастер Б.Мишээлт,  60 кг-д спортын мастер Ц.Пүрэвсүрэн, 64 кг-д спортын мастер  О.Норовбал, 69 кг-д спортын мастер  О.Батзориг, 75 кг-д спортын мастер О.Олзвойбаатар нар авхаалж самбаагаа сорив. Эмэгтэй тамичрдаас  51 кг-д спортын мастер О.Жаргалан,  60 кг-д спортын мастер Н.Оюун-Эрдэнэ  нар оролцов.Тэмцээн бүхэлдээ их өрсөлдөөнтэй ширүүн болж өнгөрчээ. Эндээс манай тамирчин Н.Оюун-Эрдэнэ мөнгө, О.Жаргалан , Б.Мишээлт  болон  О.Норовбал нар  тус бүрийн жиндээ  хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Багийн дүнгээр манай баг тамирчид  дөрөвдүгээр байранд орсон бол тэмцээний нэгдүгээр байрыг Тажикистан, удаах байрыг Казахстан, гутгаар байрыг Киргизстан, Монгол, Японы баг дөрөвдүгээр байрыг хуваан эзлэв. Япон улс нь цөөн медаль авсан ч, тэмцээний  нэг  алтан медалиараа жингээрээ ийн дарсан ажээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Related news