Харцагууд хошой аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-10 11:57:18

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй 2015-2016 оны Үндэсний аваргаар “Альянс тех Харцага” баг тодорлоо.

Д.Содномзундуй агсны нэрэмжит Хандгайт дахь үндэсний сагсан бөмбөгийн ордонд “Үндэсний аваргын төлөөх цуврал”-ын зургаа дахь тоглолт болж “Альянс тех Харцага” баг аваргын цомоо хамгаалж цувралыг 4:2 оноогоор өндөрлүүлж лигийн хоёр дахь аварга цолоо гардан авч чадлаа.

Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тус багийн тамирчин, ОУХМ Б.Одбаяр шалгарлаа. Тэрбээр өчигдөр мэргэжлийн лигийн сүүлийн тоглолтоо хийж, албан ёсоор зодог тайлсан юм. Улирлын финалын легионер MVP-гээр Альянс Тех Харцага багийн холбон тоглогч Карл Блейр тодорсон байна.

Д.Өлзий

Related news