Канад олон улсын тусламжаас татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-10 12:58:24

ОТТАВА. /Globalnews/. ОХУ, АНУ, Мексик, Австрали, Тайвань, Израиль болон Палестины эрх баригчид Канадын хойд нутгийн Альберт мужид дэгдсэн ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэхийг санал болгосон боловч Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон улсын тусламж шаардлагагүй гэж мэдэгджээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучков өнгөрсөн долоо хоногт Форт МакМюррей хотод гарсан галыг унтраахад тусламж үзүүлэхээр ус асгагч нисэх онгоц болон мэргэжлийн багаа Канад руу илгээх санал дэвшүүлсэн байна.

Гал түймэр гарсан цагаас хойш тусламж үзүүлэх хэд хэдэн санал ирүүлснийг бид шаардлагагүй гэж үзэж байна гэж Канадын Олон улсын хэрэг эрхэлсэн яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Бэбкок мэдэгджээ.

Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэхдээ "олон улсаас дэмжлэг үзүүлнэ гэсэнд гүнээ талархаж байна. Гэхдээ бидэнд тусламж шаардлагагүй" гэлээ.

Д.Нямтулга

 

 

Related news