32 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:41:24

Булган аймгийн хэмжээнд 8 суманд 32 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж, 165 хүүхдийг хамруулж байна.

Аймгийн ХГБХХ – ээс энэхүү үйлчилгээг эрхэлж байгаа бүх иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, заавар зөвөлгөө өгч, шаардлагатай зөвлөмжүүдийг хүргүүлсний дээр тайлан мэдээгээ өгч үйл ажиллагаагаа жигдлээд байгаа газруудын санхүүжилтийг олгоод байна. Аймгийн МХГ, ЭМГ, БСГ, ХГБХХ – үүд хамтран үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж байна.

Булган суманд 13, Дашинчилэн суманд 2, Баяннуурт 3, Рашаантад 5, Могодод 1, Хишиг – Өндөрт 1, Тэшигт 7 иргэн хүүхэд харах үйлчилгээний ажлыг эрхэлж байгаа юм.

2–5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд энэ үйлчилгээг авах хуультай боловч зарим сумдад цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлтэй давхцаж гарч ирээд байгаа тул эцэг эхчүүд санал гомдол гаргаж байна. Энэ асуудлыг шат шатандаа зохицуулж байгаа талаар Булган аймгийн ХГБХХ – ийн мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн мэдээллээ.

                                                                                                                             П.Батням

Related news