ОХУ-ын ерөнхий консул Алтанбулагынханд сэтгэлийн бэлгээ гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:54:00

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Д.А.Цыденишиевич Алтанбулаг сумын ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлж, бэлэг гардууллаа.

Тэрээр Алтанбулаг дахь аугаа их орны дайнд оролцож, гавьяа байгуулаад эргэж ирээгүй нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөх үедээ энэхүү номын бэлгээ гардуулсан юм. Эрхэм консулын талархалын үгэнд “Аугаа их ялалтыг алтан амиараа сольсон эрэлхэг дайчдынхаа алдрыг мөнхжүүлэх зорилгоор босгосон эл хөшөөг өдий хүртэл арчилж, хамгаалж буй Алтанбулаг сумын удирдлагад талархаж буйгаа дахин дахин илэрхийлье. Оросын ард түмний аугаа ялалтын баярыг монголчууд тэр дундаа Сэлэнгэ түмэн жил бүр ёслол төгөлдөр, сайхан тэмдэглэж ирсэнд баярлаж явдаг” хэмээн хэлсэн юм.

Түүний бэлэглэсэн хоёр номны нэг нь зөвлөлтийн дайчдын тухай, нөгөө нь монголын ард түмэнд зориулсан түүхэн баримт бүхий номууд байв.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news