Олимпийн бус жинд ДАШТ зохион байгууулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-12 11:30:09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өчигдөр гаргасан нэгэн чухал шийдвэр бол олимпийн бус жингүүдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болжээ.

Олимпийн наадам нь спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг том наадам хэдий ч бөхийн спортын төрлүүдэд олимпийн бус жинд ямар шилдгүүд тодроод байгаа, ямар уран гоё мэх хийж байгааг бөх сонирхогчид ихэд сонирхдог. Иймд олимпийн бус жингийн ДАШТ-ийг 12 дугаар сарын 10, 11-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болно. Үүнд эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60, эрэгтэй 61, 70, сонгомол бөхийн 71, 80 кг жингийн тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Д.Өлзий

Related news