Үзэсгэлэнд оролцогчид 1.5 сая төгрөгийн борлуулалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭҮзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс оролцож буй иргэддээ зүлэг тарьж ургуулах зөвлөмж, мод тарих аргачлал бүхий гарын авлага зөвлөмжийг хүргэсэн байна.
“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн, “Сүхбаатар ногоон бүс” хөтөлбөрийн хүрээнд, мөн “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг угтан Сүхбаатар сумын ЗДТГ-аас “Сүхбаатар хотоо ногооруулъя” уриатай мод бут, цэцэгний үр үрсэлгээ, суулгацын үзэсгэлэн худалдааг энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар сумын төв “Партизаны талбай”-д зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд дөрвөн багийн 16 иргэн оролцсон байна. Тэд жимсний 7 төрлийн мод бутны үрсэлгээ, гоёлын 9 төрлийн модны суулгац, 7 төрлийн жимсний модны үр, 5 төрлийн хүнсний ногооны үр болон бээжин нугас, тахиа, галуу, цацагт хяруулын өндөг, болон цэцгийн үр бордоогоор оролцон борлуулалт хийжээ. Үзэсгэлэнд оролцогчид нийт 1.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг