Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчлэн хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор зам хэсэгчлэн хаах болжээ.
Тодруулбал, “Баянбүрдийн
тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг
хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийх
юм. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион
байгуулах аж.
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах
инженер Б.Намсрайжав хэлэхдээ, “Зайсангийн
дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК 70-80 хувьтай гүйцэтгэж байна. Гэр хорооллын цэвэр усны шугамын
ажлууд мөн хийж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын
ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3,
4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийж байна.
Баянбүрдийн тойргийн замыг үе шаттай хаахаар болсон. Өнөө орой 23:00
цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын
хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, ням гарагийн орой
дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан
сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийнэ”
хэмээв.