Нас биед хүрсэн 8 бүлийн 19 минж нутагшуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутагт нутагшуулахаар тавьжээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр, Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна.
Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 онд нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал Заан, Тэрэлж голд нутагшуулаад
байсан. Тэгвэл энэ онд өмнөх жилүүдийн дунджааж их буюу 21 төл авчээ. Минж
нутагшуулсан байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан байна.
Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны
төрөлд ордог бөгөөд манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон.
Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс
нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт
тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр
зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй.
Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.
Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэсэн юм.