Төвийн аймгуудын өмнөд, зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн
өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,
нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон,
Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18-+23 градус, Их
нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын
хөндийгөөр +29-+34 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.
Төв болон зүүн
аймгуудын нутаг, говийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох
тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.