Үндэсний хувцастайгаа ирэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:36:33

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Булган аймаг  "Гэр бүлийн үнэ цэнэ"  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус өдөрлөгийг Булган аймгийн ХГБХХэлтэс  Цогт хунтайжийн талбайд 2016 оны 5 сарын 15 – нд ёслол төгөлдөр эхлүүлнэ. Өдөрлөгийн  хүрээнд аймгийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах ёслол, "Хос багана 2016" гэр бүлийн уран бүтээлийн тоглолт, “Гэр бүлийн үнэ цэнэ” лекц сурталчилгаа, flash mob зэрэг үйл ажиллагаа болно.

Энэхүү өдөрлөгийн үеэр иргэдийг гэр бүлийн хамт үндэснийхээ хувцастайгаа хүрэлцэн ирэхийг Булган аймгийн ХГБХХ – ээс уриаллаа.

П.Батням


 

 

Related news