БУЛГАН: Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын явцтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-07 16:39:05

Булган, 2025оны еёдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын нөхцөл байдлыг шалгах ажлын баг 16 сум, 1 тосгонд ажиллахаар гарсан байна.


Мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын ажлыг шалгах зорилгоор ажлын баг Сайхан, Баян-Агт Хутаг-Өндөр суманд ажиллаж, шуурхай хуралдаан зохион байгуулж байна.


Ажлын баг сум, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хийж буй ажил, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байна.


Мөн өвөл, хаврын бэлчээрийн ашиглалт, даац багтаамжийг тооцон, отор нүүдэл хийх өрх, малын тоо толгойг нарийвчлан гаргажээ.


Үүнээс гадна хадлан тэжээлийн бэлтгэл, өвөлжөө бууцны дулаалга, отрын бүс тогтоох, малын тэжээлийн үйлдвэрлэл, вакцинжуулалт, үзлэг ангилалт, заазлалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, техник, машины хангамжийн хэрэгцээ зэргийг нарийвчлан шалгаж, зөвлөн тусалж байна.


Мөн аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан "Сумдын улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх" ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, тухайн сум, байгууллагын удирдлагуудтай уулзан санал хүсэлтийг сонсож, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байна. 







Related news