Дархлаажуулалтад 600–аад иргэн хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 11:03:42

Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа" дархлаажуулалтын аян улс орон даяар 5 дугаар сарын 12-25 өдрүүдэд явагдахаар эхлээд байна.

Уг аянаар 18-30 насны иргэдийг улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт хийгдэж байгаа юм.  Энэ сарын 13-ны байдлаар Булган аймгийн Булган суманд ЭМГ-аас 4 түр цэг  байгуулж, 35 байгууллагын 210 албан хаагч,  аймгийн хэмжээнд нийт  600 – аад  иргэн хамрагджээ.

 

                                                                                                                           П.Батням

 

 

Related news