Сурагчид мэргэжил сонгох аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:30:04

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын сургалтыг илүү бодит болгох үүднээс мэргэжлийн танилцах аялалтай хослуулан хийв.

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүд дээр үндэслэн Мөрөн –Тариалан –Мөрөнгийн чиглэлд хийсэн аялалд  Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11-р ангийн 50 сурагч, Тариалан сумын 11-р ангийн 40 сурагч нийт 90 сурагч хамрагдаж үзүүлэх сургалтаар “Батзол ”ХХК, “Алтандуулга” ХХК-иудын газар тариалангийн талбай, тоног төхөөрөмж болон гурилын үйлдвэрүүдтэй танилцсан байна. Сургалтын төгсгөлд сурагчдаас авсан санал хүсэлтээр мэргэжил сонголтын сургалтыг дан ганц танхимын сургалтаас илүү мэргэжлийн танилцах аялалтай хослуулан хийх нь илүү үр дүнтэй гэдгийг сурагчид онцолж байлаа.

Сурагчид тухайн мэргэжлийн ажлын байртай биечлэн танилцах нь тэдний сонголтын эргэлзээг арилгахад түлхэц болсон тул энэ сургалтын аргыг цаашид өргөжүүлж уламжлалт танхимын сургалтын цагийг багасгах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news