Шилдэг гэр бүлүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
orkhon@montsame.mn
2016-05-17 10:47:31
oyuka_hu@yahoo.com

Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдрийг Булган аймагт уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлээ. Гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа хандлагыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулдаг “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг  Цогтхунтайжийн талбайд болж, аймгийн Засаг даргын захирамжаар шилдэг 9 гэр бүл шалгарууллаа.

Шилдэг сурган хүмүүжүүлэгч гэр бүлээр Хишиг-Өндөр сумын ахмад настан Монгол Улсын гавьяат багш Доржийн Цэдэв, Алтангэрэлийн Пүрэвмаа нарын гэр бүл шалгарсан бол  2016 оны аймгийн үлгэрлэгч гэр бүлээр  Хутаг-Өндөр сумын ахмад багш Жамьянжавын Пүрэвсүрэн, Лувсанбалдангийн Даваасүрэн нарын гэр бүл,  оюунлаг гэр бүлээр Булган сумын ахмад настан Жонжингийн Чулуун, Дудиарын Сүрэн нарын гэр бүл,  спортлог гэр бүлээр Дашинчилэн сумын иргэн Жигмэддамбын Цогтбаатар, Даваадоржийн Буянжаргал нарын гэр бүл, авьяаслаг гэр бүлээр Булган сумын иргэн Бадарчийн Хишигбат, Цэгмидийн Энхтуяа нарын гэр бл, хүмүүнлэг, энэрэнгүй үйлст гэр бүлээр Могод сумын Доригийн Баяр, Лувсанийн Ганчимэг нарын гэр бүл, бизнес эрхлэгч гэр бүлээр Булган сумын иргэн Чойжинсүрэнгийн Баасансүрэн, Д. Пүрэвзаяа нарын гэр бүл,  аймгийн шилдэг залуу гэр бүлээр Булган сумын иргэн Батмөнхийн Батсайхан, Нансалын Мөнгөнтуяа нарын гэр бүл,  өнөр гэр бүлээр Баян-Агт сумын ахмад настан Пүрэвийн Чойжил, Пүрэвийн Жүгдэр нарын гэр бүлүүд тус тус шалгарсан байна.

Мөн өдөрлөгийн үеэр “Хос багана” авьяаслаг гэр бүлийн тоглолт, гэр бүлийн тангараг өргөх ёслол, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтдээ толилууллаа. Шилдэг гэр бүлүүддээ аймгийн Засаг даргын нэрэмжит гарын бэлэг, өргөмжлөл, туузыг хадгалуулж, аймгийн ИТХ-ын дарга, засаг даргын орлогч, агентлаг байгууллагын дарга нар хүндэтгэл үзүүллээ.

                                                                                                                           П.Батням

Related news