Цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-15 13:15:49

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн  нийт 281.0 сая төгрөгийн санхүүжилтээр Сүмбэр сумын нэгдүгээр цэцэрлэгийн нэгдүгээр байрны барилгын их засварын ажлыг “Жавхлан хүслэн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Компанийнхан гэрээт ажлын дагуу барилгыг цэцэрлэгийн барилгын стандартад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж, анги тус бүрт ор хөнжил хураах өрөө, ариун цэврийн өрөөг гаргаж, агааржуулалт, холбоо дохиолол хийж, цахилгаан монтаж, гадна фасад, дээвэр, дотор засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр балчир хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл бололцоо сайжирч, багш нарын ажиллах нөхцөл дээшиллээ гэж орон нутгаас мэдээлэв.

Related news