Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-09-19 18:27:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ой тохиож байна. Монголын төрийг 44 жил удирдсан тэрээр Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 2016 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон.

Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, “Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, Эрдэнэт хотын иргэд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Related news