Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг ажлын байртай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажлын байраар хангах зорилгоор гурван давхар бүхий үйлчилгээний төв худалдаж авчээ.
Үүнийг тус сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 600 сая төгрөгөөр авсан байна. Гурван давхар бүхий эл барилгад жижиг, дунд үйлдвэрлэгчид байрлана. Үүний тулд бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг хүлээж авч байгаа ажээ.
Энэ онд Баян-Өндөр сум Орон нутаг хөгжүүлэх сангийн дөрвөн тэрбум төгрөгөөр 97 төрлийн ажил хийнэ. Үүнээс 600 сая төгрөгөөр олон нийтийн оролцоотой 28 төрлийн ажил хийх ажээ. Тодруулбал, гэр хорооллын багуудын явган хүний замыг шинэчлэх, үерийн далан, суваг, шуудууг засч янзлах гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ