Орхон аймаг жилд 17 сая шоо.метр ус хэрэглэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНУс дахин ашиглалтаараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК улсдаа тэргүүлдэг. Тодруулбал, тус үйлдвэр жилд 70 сая шоо.метр усыг Хаягдлын аж ахуйгаасаа дахин ашигладаг юм.
Харин орон нутаг жилд 17 сая шоо.метр ус ашигладаг бөгөөд үүнийг 2000 оныхтой харьцуулвал усны алдагдал 50 хувиар буурсан гэж Сэлэнгэ голын сав газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ. Орхон аймаг 2000 онд 25 сая шоо.метр ус хэрэглэдэг байсан бөгөөд орон сууцны өрхүүдийг тоолууржуулсанаас хойш алдагдал ийн буурсан байна. Харин одоо төрийн байгууллагууд усаа хэмнэх хэрэгтэй гэнэ. Үүний тулд эхлээд судалгаа явуулах ажээ. Орхон аймаг нь Сэлэнгэ голоос усаа татдаг тул нөөц багасах эрсдэл бага ч цаашид гүний ус ашиглавал усаа дахин хэмнэх шаардлага гарна гэнэ. Иймд төрийн байгууллагууд усны алдагдлаа багасгаж хэвших хэрэгтэйг онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ