Хөвсгөлийн тогооч нар мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 10:39:04

Хөвсгөл аймагт Монголын тогооч нарын холбооноос зохион байгуулсан Төв, Хангайн бүсийн аварга тогооч шалгаруулах тэмцээн болж 8 аймгийн 120 гаруй тогооч 4 төрлөөр 25 медалийн төлөө ур чадвараа сорилоо.

Тэмцээн нарийн боовны, ресторан зоогийн газар, хүүхдийн хоол, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн тогооч нарын гэсэн ангилалд болж багийн дүнгээр Гранпри шагналыг Булган аймгийн тогооч нар авсан бол мөнгөн медалийг Хөвсгөл аймгийн тогооч нар хүртжээ. Энэ удаагийн тэмцээн нь төв, хангайн бүс хамтарсан, Монгол улсад мастер тогооч цол олгож  эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд 22 мастер тогооч хүрэлцэн ирж шүүн явуулж буйгаараа онцлог төдийгүй тогооч нар бүх төрөлд хөрвөн өрсөлдөж байгаа нь тогооч нарын ур чадвар жилээс жилд дээшилж байгааг харуулж байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Тэмцээнд Хөвсгөлөөс давхардсан тоогоор 30 орчим тогооч нар ур чадвараа сорьсноос багийн төрөлд 50-100 Зоогийн газрын тогооч Нямбаяр ахлагчтай баг мөнгөн медаль, ресторан зоогийн газрын төрөлд 50-100 Зоогийн газрын тогооч Нямбаяр мөнгөн медаль, Анд зоогийн газрын ахлах тогооч Тогтохбаяр тусгай байр, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн төрөлд 3-р сургуулийн ахлах тогооч Рэгзэдмаа алт, МСҮТ-ийн оюутан Чибаяр мөнгөн медаль, Жаргалан зоогийн газрын хүүхдийн тогооч Долгорсүрэн тусгай байр, талх нарийн боовны төрөлд Титаник компаний хүнсний технологич  Оюунцэцэг мөнгөн медаль, Жаргалан нарийн боовны цехийн нарийн боовчин Жаргалсайхан хүрэл медаль тус тус хүртжээ.   

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news