Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гансүхийн Батзамыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батзамыг томиллоо.
Захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 9-нд аймгийн Засаг даргаар
томилогдсон Г.Батзам албан ёсоор тамга тэмдгээ хүлээн авч ажлаа эхэллээ. Г.Батзам Говьсүмбэр аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч
бөгөөд өнгөрсөн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.