Алтан эдлэлийг 450.1 сая төгрөгөөр худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-09 11:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчид энэ оны гуравдугаар улиралд 450.1 сая төгрөгийн алтан, 146.3 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан авчээ.


Мөн 751.6 сая төгрөгийн алтан, 257.6 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан борлууллаа.


Тайлант улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийснийг Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны гуравдугаар улирлын тоймд дурдсан юм.


СЗХ-ноос энэ оны 10 дугаар сарын нэгний байдлаар үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 389 этгээд буюу 17 аж ахуйн нэгж, 372 иргэнд тусгай зөвшөөрөл олгожээ.

Related news