Орхон аймаг тэг зогсолтод шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-19 10:49:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж байна. Аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог чангатгаж Тэг зогсолтод шилжүүллээ.

ХӨСҮТ рүү илгээсэн шинжилгээний сорьцоос 13 хүний хариу эерэг гарсан тул ийнхүү бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлж тэг зогсолтод шилжүүлж байна. Энэ үеэр хүнсний дэлгүүр хэвийн ажиллана. Хөл хориог чангатгаж гэр гэртээ байхыг анхааруулж байна. Аймгийн Онцгой комисс 11.00 цагийн  ЭМЯ ны мэдээллийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Related news