Хүн амины ноцтой гэмт хэрэг хоёр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-21 15:53:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний шөнө тус аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг хоёр гарчээ. Тодруулбал, Баруун-Урт сумын иргэн Т өөрийн эхнэрээ хэд хэдэн удаа хутгалж амийг нь хохироосон бол, Түвшинширээ сумын иргэн Э тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган хүн дайрч, хохирогч газар дээрээ амиа алдсан байна.

Дээрх хэргүүдийг одоогоор аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Авто машины осол гаргасан иргэн Э хэргийн газраас оргон зугтсан бөгөөд одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Related news