Орхон аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-23 13:31:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт "Ковид-19" халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан нийт 17 тохиолдлын ойрын хавьтлын 409 иргэн, дам хавьтлын 4700 иргэнийг шинжилгээнд бүрэн хамруулжээ.

Ажиглалт, тусгаарлах  зургаан байранд ойрын хавьтлын 167 иргэн байгаагаас БОЭТ-ийн Халдвартын тасагт 22 иргэн байна. Тусгаарлалтын байранд 33 алба хаагч ажиллаж байна.  

Энэ сарын 24, 25-нд гэрийн тусгаарлалтад байгаа 297 хүүхдээс давтан шинжилгээ авч сорьцод PCR шинжилгээ хийнэ. Мөн өнөөдрөөс тусгаарлалтад байгаа төмөр замын ажилтан, иргэдээс давтан шинжилгээ авах аж.

Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношилгооны 12 цэг ажиллаж байна. Энэ сарын 11-нээс хойш нийт 11855 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 765-д нь PCR баталгаажуулах шинжилгээ хийжээ. 

Related news