Говьсүмбэр аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-11-24 11:57:44

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар коронавирусний халдварын хоёр тохиолдол Говьсүмбэр аймагт илэрчээ. Тус аймагт халдварын тохиолдлын ойрын хавьтлын 84 хүнд шинжилгээ хийсэн байна.

Өмнө нь тус аймагт коронавирусний нэг тохиолдол илэрч байсан бөгөөд одоогийн байдлаар гурван тохиолдол болж нэмэгдэв.

Халдварын шинэ тохиолдол нь өмнө нь илэрч байсан хүний ойрын хавьтал байсан талаар ЭМЯ-ны мэдээлэлд дурдсан.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх, мэргэжлийн байгууллага, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлж, болзошгүй халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

Related news