Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх бол урьдчилан цаг товлон очиж үйлчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-24 21:41:29

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 2500 гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулаад байна. Үүнд Улаанбаатар хот, болон бусад аймгаас ирж буй иргэд, тээврийн жолооч нар, төмөр зам, газрын тосны тээвэрлэлттэй холбоотой ажилчид, хил гааль дээр ажиллаж буй хүмүүс багтаж байгаа юм. Харин нарийвчлан шинжлэх шаардлагатай 250 хүнд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. 

Эмнэлгийн орчин бол хамгийн эрсдэлтэй бүс учир иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмнэлэг рүү очихыг анхааруулж, 7058-2211 дугаарын утсаар цаг товлон үйлчлүүлэх шаардлагатай гэв. Харин иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх бол зөвхөн 7058-3366 дугаарын утсанд хандаж урьдчилан цаг товлон очиж үйлчлүүлэхийг зөвлөлөө.

 

Related news