“Facebook” вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллийг устгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-04 15:42:16

ВАШИНГТОН. /NHK/. Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг гарган авах судалгааны ажил үргэлжилж буй энэ үед АНУ-ын “Facebook” компани вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллийг устгана гэдгээ мэдэгдлээ. 


“Вакцины аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн утга агуулга бүхий нийтлэлийг “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнээс устгана” гэж “Facebook” компани пүрэв гарагт мэдээлжээ. 


Тодруулбал, вакцин нь микро чип агуулсан эсвэл аюулгүй эсэхийг нь тогтоохын тулд тодорхой хүн амын дунд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршиж байна гэх мэт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн буруу гэж үзэж буй мэдээллийг устгах ажээ.


Ташрамд дурдахад, “Alphabet” компанийн “YouTube” платформ саяхан ижил шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. 

Related news