“Эрүүл шүд- Эрүүл оюутан” төсөл хэрэгжиж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-17 20:14:22

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт "Эрүүл шүд-Эрүүл оюутан" төсөл хэрэгжиж дууслаа. Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын эдийн засгийн судалгаа шинжилгээний төвтэй хамтран “Нийгмийн эгэх хариуцлага - Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд "Оюутны эрүүл мэндийг дэмжих" төслийн уралдааныг өнгөрсөн онд орон даяар зарласан юм.

Шилдэг төслийн уралдаанд 20 их сургуулийн 100 гаруй баг оролцсоноос Дорнод Их сургуулийн "Оюунтан" багийн төсөл шалгарч, аймагтаа хэрэгжүүлэх эрхийг авчээ. 2019 оны сүүлээс Дорнод Их сургууль, МСҮТ, Политехникийн коллежийн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт шат дараатай хамруулж, шүдний өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажилласан гэж тус багийн ахлагч Ч.Мягмарсүрэн ярив. Нэг жилийн хугацаанд 896 оюутныг хамруулж, ЭМГ, БОЭТ, “Бэсу”, “Гандент”, “Superdent”, “Family Smile” шүдний эмнэлэгтэй амжилттай хамтран ажиллажээ.

Related news