322 өрхөд хүнс, нүүрсний тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-18 10:52:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Улаанзагалмайн хорооноос 322 өрхийн 1311 иргэнд хүнс, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлжээ.

Тус байгууллагаас "Ковид-19" цар тахлын энэ үед хүнс тэжээл, түлээ нүүрсний хомсдолд орж болзошгүй иргэдэд туслах хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн иргэд болон "Монголчууд гэртээ" хандивын тоглолтоос ирсэн хандив, мөн олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр цугласан зүйлүүдийг ийнхүү зорилтот бүлэгт хүргэх ажлыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна гэж мэдээлэв. 

Related news