Тамхины улмаас жилд 6 сая хүн нас барж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-06-02 08:44:15

НҮБ. /Prensa Latina/. Тамхи татах нь дэлхийн хэмжээнд жилд зургаан сая хүний аминд хүрч байгааг “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн анхааруулжээ. “Дэлхийн тамхигүй өдөр” жил бүрийн тавдугаар сарын 31-нд болдог билээ.

Энэ тоо баримт бол тамхины хэрэглээг бууруулахын төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг харуулсан хангалттай бодит шалтгаан мөн гэж тэрбээр үзэж байна.

Мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-3”-т  бүх насныхныг эрүүл саруул амьдрах боломжоор хангах, сайн сайхан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилтыг тусгасныг тэрбээр сануулан дурджээ.

НҮБ-ын тэргүүний хэлснээр, тамхи бол урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчнүүд, тэдгээрийн дотор хорт хавдар, зүрх болон уушгины өвчныг үүсгэдэг  гол шалтгаануудын нэг юм.

Г.Доржханд

 

 

Related news