Ихэр ботгоны эзэнд шагнал гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 18:14:49

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин ихэр ботгоны эзэн И.Дэлгэрцэцэгт Монгол Улсын Засгийн газрын шагнал гардууллаа.  

Энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр малчин И.Дэлгэрцэцэгийн шар ингэ ихэр ботго гаргасан юм. Шагналд ХХААЯ-ны өргөмжлөл, ингэ ботгоных нь зурагтай хивс зэргийг өгсөн ажээ. Тэмээ ихэрлэх нь маш ховор тохиолдол хэмээн иргэд хэлж байгаа юм.

Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор Өмнөговь аймаг 118584 тэмээ тоолуулсан байна. Мөн энэ хавар дэлхийн дээд амжилт тогтоох 1000 тэмээний уралдаан буюу “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээгээ үүлдэр болгоод байгаа юм. Тэмээ гэх тэнгэрийн амьтнаа дээдлэх тусам өсч үржихээр ихэрлэж байна гэж тус нутгийнхан ярьж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news