Дундговь аймагт 3 бие даагч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-05 22:16:10

УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Дундговь аймагт бие даан нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдөхөөр 3 хүн хуулийн дагуу 801-ээс дээш дэмжигчдийн гарын үсэг цуглуулж, СЕХ-нд баримт бичгээ бүрдүүлж өгсөн. СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Монголын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, хошууч генерал Б. Баярмагнай, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, “Мөнхболор” сангийн тэргүүн Б. Мөнхболор нар энэ удаа УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт нам, эвслээс нэр дэвшигчидтэй бие даан өрсөлдөнө.

Тус аймагт МАН-аас МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн МАН- ын хорооны дарга С.Амарсанаа, АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-аас Гаалийн Ерөнхий газрын дарга асан, Дундговь аймгийн МАХН-ын хорооны дарга О.Ганбат, Тусгаар тогтнол, Эв нэгдэл эвслээс Улсын 2-р төв эмнэлэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, доктор Ц.Нармандах нар нэр дэвшсэн.  

Ийнхүү 7 нэр дэвшигч 16 дугаар тойргийн 1 мандатын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Т. Отгонтуяа

 

 

Related news