Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн хулгайн хэрэг үйлджээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-19 19:13:08

Дорнод /МОНЦАМЭ/. Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн хулгайн хэрэг үйлджээ.

Тодруулбал, Хэрлэн сумын Есдүгээр багийн нутагт энэ сарын 17-ны өдөр дөрвөн хүн автомашины эд анги хулгайлж байхад нь цагдаа нар саатуулсан байна. Тэдний нэг нь 36 настай бол бусад гурав нь 15 настай, ЕБС-ийн сурагчид юм. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн газраас мэдээлэв.

Хулгайн хэрэгт холбогдсон дээрх хүүхдүүдийн нэг нь гэртээ хариагүй бүтэн жил орчим болж байгаа бол нөгөө хоёр хүүхдийн аав ээж нь хулгайн хэрэг үйлдэж байгааг нь огт мэдэхгүй байжээ.

Иргэдийг автомашинаа камерын хяналттай газарт байрлуулах, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна. 


Related news