Орхон аймагт 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 1209 эмэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-20 19:34:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотод бүтэн өнчин 81, хагас өнчин 934  хүүхэд байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 1,7 хувиар буурсан гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.  

Мөн 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 1209 эмэгтэй байна. Аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа ажилгүй 1361 иргэн байгаа бол тэдгээрийн 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 11.0 хувиар буюу 135 хүнээр их байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 32.1 хувь нь 25-34 насныхан, 30.3 хувь нь 35-44 насныхан, 22.1 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 15.5 хувь нь 15-24 насныхан эзэлж байна.

Related news