“SpaceX” 140 гаруй хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-01-25 17:24:28

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн “SpaceX” компани 143 хиймэл дагуул амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.


Хиймэл дагуулуудыг ням гарагт Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:00 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Зөөгч пуужингаар арилжааны болон Засгийн газрын 133 хиймэл дагуулыг хөөргөсөн гэж “SpaceX” мэдээлэв.


Үүнээс гадна, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах “Starlink” төслийн 10 бичил хиймэл дагуулыг хөөргөжээ. “SpaceX” компанийнхан нэг удаагийн хөөрөлтөөр хамгийн олон хиймэл дагуулыг тойрог замд оруулсан болохыг онцолсон байна.


Related news