Дорнодын ИТХ-д нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 26 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 15:58:35

Дорнод аймгийн ИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр аймгийн ЗДТГ-н байранд үнэмлэхээ гардлаа.

2016 оны орон нутгийн сонгуульд АН-ын 35, АН-ын 35, ИЗНН-ын 8, МАХН-ын 4, бие даагч 12 нэр дэвшигч балжинням тохиосон энэ сайн өдөр ийнхүү төр түмнээ төлөөлөх сонгуульд хүч үзэхээр үнэмлэхээ гардаж авсан юм.

Нэр дэвшигчдийг насаар нь авч үзвэл хамгийн ахмад нь 65, хамгийн залуу нь 26 настай хүн байна. Мөн 16 эмэгтэй багтжээ. Энэ удаагийн сонгуулийн тойргийн хороог П.Бат-Өлзий даргалан сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэх юм.

Б.Туяа

Related news