Он гарсаар 254 хээлтэгч төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-19 18:39:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарсаар 254 хээлтэгч төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна. 

Тус аймагт 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1233,6 мянган хээлтэгч төллөх бөгөөд нийт хээлтэгчийн 0,1 хувь төллөөд байгаа юм. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1252 толгой мал буюу 5,9 хувиар буурсан байна. Малчдын хэлж байгаагаар олонх нь малаа хээлтүүлээгүй мөн өвлийн цагийн хүндэд мал ихээр хээл хаясан гэлээ. Номгон, Цогт-Овоо сумаас мал төллөсөн мэдээг ирүүлсэн байна. 

Ташрамд, Өмнөговь аймагт 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 312536 төл бойжуулсан байна.  

Related news