Энэ онд Сайншандад шинэ сургууль баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-19 17:44:30

Дорноговь/МОНЦАМЭ/.Энэ онд  Дорноговь аймгийн Сайншанд суманд аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль, аймгийн төвд 30 ортой Халдвартын эмнэлэг, Өргөн суманд авто зам, Хөвсгөл сумын төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ажил гэх арваад томоохон бүтээн байгуулалт үргэлжлэх аж.

Дээрх бүтээн байгуулалт урьд онд хэрэгжиж эхэлсэн тул өмнөх оноос шилжих 10880.1 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.

Харин тусгай зориулалтын төсөв буюу дөрвөн сайдын багцаас  34184,5 сая төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг авахаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан байна.

Related news