Орхон аймгийн удирдлагууд ЕСБХБ-ны төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-19 18:43:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн удирдлагууд  Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал болон албаны хүмүүс оролцлоо. 

Орхон аймаг Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр үерийн далан, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын төслийг 2017 оноос эхлүүлж,  2019 оны сүүлчээс хэрэгжиж эхэлсэн юм. Уг ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ буюу зураг төсвийн ажилд шаардлагатай 944 мянган евро, хариуцагч байгууллага болох “Эрдэнэт- Ус ДТС” ОНӨХК-ийг чадавхжуулах 354 мянган еврогийн хөрөнгө оруулалтууд буцалтгүй тусламжаар хэрэгжих болсон.   

Өнөөдрийн уулзалтаар энэхүү хэрэгжиж эхлээд буй төслөөс гадна гол 4 төслийн саналыг Европын холбоо болон Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас танилцууллаа. Үүнд: ЖДҮ-ийн бизнесийг дэмжих, гэр хорооллын ИШС-г өргөтгөх, нийгмийн дэд бүтцийг төвлөрсөн системд холбох, Шинжлэх ухаан технологид суурилсан технологийн хот болох асуудал болон Ухаалаг хот төслийг танилцуулж хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

 

Related news