Нэг хүний ам аварч, 45 сая төгрөгийн эд зүйл хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-09 21:45:51

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах, 38, 48 дугаар анги өнгөрсөн сард түймрийн аюулаас 1 хүний амь нас, аж ахуйн нэгж, ард иргэдийн 45 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тэд объектын гал түймрийн дуудлагад 7 удаа гарч, байлдааны тархалт хийж, нийт 3 цаг 10 минут ажиллаж, 14.4 тн ус, 66 литр шатахуун зарцуулжээ.

Гал унтраах, аврах 38, 48 дугаар ангиуд нь тархалтын сургуулийг Булган сумын Соёлын төв, аймгийн Нийтийн номын сан, Биеийн тамир спортын газарт зохион байгуулж 10 цагийн лекц, 12 цагийн дадлага, сургууль зохион явуулж давхардсан тоогоор 54 албан хаагч, 85 иргэн хамрагджээ.

А.Бямбасүрэн

Related news