Таван ханатай гэрт гал гарч, хоёр хүүхэд нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-23 11:28:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Малчин Т-ийн таван ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.

Тус хэрэг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар гарч, өчигдөр /2021.02.22/ 15:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Related news