"Эко сургууль" ногоон байгууламжаа нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-10 10:44:34

Ховд аймгийн Алтангадас одонт Ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн гадна тохижилтоо сайжруулан болон сурагчдын биеийн тамирын талбай, бага сургуулийн өргөтгөлтэй болсон нь хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрдүүлжээ.

Эднийх "Эко сургууль" төсөл хэрэгжүүлснээр гадна талбайгаа тохижуулж, ойжуулж 800 орчим чацаргана, үхрийн нүд, 300 улиас, 100 уд мод, 250 гаруй шар хуайс, агч мод тарьж ургуулж байна.

Мөн тус сургуулийн багш, сурагчид анги танхимдаа хамгийн олон төрлийн, хамгийн олон тасалгааны цэцэг тарьж, ургуулж, арчилдаг туршлагатай болоод байна.

Хүүхдүүд ангидаа, гэртээ цэцэг тарих сонирхолтой болж, чөлөөт цагаараа мод тарих, цэцэг тарьж арчилж ургуулахад аав, ээждээ туслан эко хүмүүжил төлөвшлийг сургууль, анги хамт олноосоо суралцаж байна.

А.Бямбасүрэн

Related news