Завханд халдварт өвчнөөр өвдөх иргэдийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт он гарсаар нялхсын эндэгдэл өссөн
гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
-“Аймгийн
хэмжээнд эхний нэгдүгээр сард 102 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 103 болж,
өмнөх оноос амаржсан эхийн тоо өссөн байна. Харин нялхсын эндэгдэл гурав болж,
өмнөх оноос нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв болж, өмнөх оны
мөн үеэс хоёр дахин өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 23 болж, өмнөх
оноос 29-өөр буурсан байна. Он гарсаар 1.6 мянган өвчтөнийг 10395 мянган ор
хоногоор хэвтүүлж эмчилжээ. Харин аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд 27.4
мянган хүнд амбулаториор үйлчилж, 113 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ” гэв.