Номын сангууд үйлчилгээгээ нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-26 15:36:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ гэж аймгийн Төв номын сангаас мэдээлэв.

-“Завхан аймгийн Засаг даргын хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаар захирамжийн дагуу манай номын сан энэ сарын 24-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Манайх танхимын суудлынхаа 50 хувьд нь хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйлчилгээгээ нээсэн.


Манайхаар үйлчлүүлж буй иргэн бүр халуунаа хэмжүүлэн, бүртгүүлж, гараа ариутган, заавал амны хаалттай үйлчлүүлж байна. Мөн манайхаас гэрээр ном олгох тасаг, зөөврийн номын сангийн үйлчилгээ хэвийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид танин мэдэхүйн, судалгааны, мэргэжлийн, уран зохиолын болон ховор судар, өдөр тутмын болон 7 хоног сар тутмын хэвлэлүүд, сонин сэтгүүл гээд баялаг фондоор үйлчилгээгээ үзүүлж байна” гэв.

Ташрамд аймгийн хэмжээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 24 сумын номын сангууд үйл ажиллагаагаа нээгээд буй аж. 

Related news