“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан 160 хүнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-01 16:07:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. МАН байгуулагдсаны 100 жил, Эх орончдын өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль болон салбарын шилдгүүдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга асан хурандаа Г.Батсуурь, Цагаанчулуут багийн ахмадын хорооны дарга Н.Цэцэгмаа нарыг өнөөдөр шагналаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордонд болж, 160 гаруй хүнийг шагнасан байна.

Харин Улаанбаатар хотод Төрийн ордонд аймгийн ИТХ-ын дарга асан П.Пүрэвлхагва “Гавъяат эдийн засагч”, аймгийн ХХҮХ-ийн даргаар ажиллаж байсан Л.Дулмаа  “Үйлчилгээний гавъяат ажилтан” цол тэмдгээ гардан авсан байна.  

Related news