Их наадмын мэргэн буудагчид тодорсоор байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-10 15:00:56

Монголын бүх ард түмэн /МБА-ий спортын 14-р их наадмын буудлагын тэмцээний медальтнууд тодорлоо.

Энэ өдөр болсон 50 метрт хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд 32  тамирчин цэцээ сорьсноос ОУХМ Х.Бямбабаатар /Хилчин/ алтан медаль хүртэж ОУХМ Ж.Ганхуяг /Снайпер клуб/, ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг/ нар удааллаа. 50 метрт гурван байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд 19 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Г.Нандинзаяа /Замчин/, ОУХМ Ч.Нарантуяа /Алдар/, СМ Э.Энхмаа /ТСТөв/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Харин 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд 30 тамирчин цэцээ сорьсноос ОУХМ Ц.Мөнхзул /Хүч/, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Т.Баярмаа /хоёул Алдар/ нар эхний гурван байрт шалгарлаа. Мөн 25 метрийн стандарт гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд 4 тамирчин өрсөлдөж ОУХМ Э.Даваахүү /Алдар/, СМ Г.Буянбаатар /Аврагч спорт хороо/,ОУХМ О.Төгөлдөр /Дархан-Уул аймаг/ нар алт мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.

Д.Өлзий

Related news