Хамгийн шилдэг тэмдэглэл хөтлөгч уншигчийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-01 22:22:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан, ГБХЗХГ хамтран "Цахим номын сан" сарын аяны хүрээнд 7 хоног бүр "Шилдэг номын тэмдэглэл" шалгаруулах уралдаан зарлалаа.

Энэхүү уралдаан нь цахим орчинд хүүхэд залуучууд, бүх насны иргэдийн ном унших сонирхлыг өдөөн идэвхжүүлэх, уншсан номоо товч тодорхой, цэгцтэй тэмдэглэж, бусадтай хуваалцах боломжийг бий болгох  зорилготой юм.

Энэ сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл нэг сарын хугацаанд долоо хоног бүр нийтээр унших номыг ГБХЗХГ, аймгийн Төв номын сан, Залуучууд хөгжлийн төвийн цахим хаягуудад байршуулах ба оролцогчид дээрх номыг уншин номынхоо тухай тэмдэглэл хөтлөн ирүүлэх ёстой юм. Тиймээс энэ долоо хоногт Э.Дөлгөөний  "Хосын жор" номыг уншиж уралдаанд оролцох ажээ.

Ялагчийг долоо хоног бүрийн баасан гарагт шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. 

Related news